Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Кино механикч ажлын гараа
1959 оны дахин нийгэмчлэлтээр илүү гарсан малаа дахин өгөөд дүрмийн тавин толгой малтай үлдсэн. Төв сахисан хүний мал хэр зэрэг өсөж үржих нь тодорхой шүү дээ. Тэр намраасаа эхлэн сумын улаан булангийн эрхлэгч , сумын захиргааны орлогч кино механикчийн зэрэг ажлыг 32 жил хийсэн юм. Хариуцсан ажилаа сайн хийж гүйцэтгэхийн тулд их л мэрийж явлаа. Хийж байгаа ажил чинь хүнд ихийг зааж анхааруулж сургадаг юм билээ. Унаган морь эзнээ хаядаггүйг биеэрээ үесэн. Нэг удаа би Завханмандал сумын нутагт Сэтэрт гэдэг уулын орчим эзгүй хээр ширвэлгэн зантай, нилээн ороо морьтойгоо явж байтал хажуугийн харгана дороос туулай босон дэгдэхэд морь үргээд ухас хийхэд би холбирон унахад морь минь гөлмөн хийсэн давхиж байснаа гэнэт зогсоод над өөд харж байснаа идээшлээд өгсөн юм. Энэ бол чи анхааралтай явахгүй бол эзгүй газар ингээд л хоцорно шүү л гэж хэлж байгаа мэт байлаа. Мөн киногоор үйлчилгээ явуулж байхад мотор унтрах, кино зураг тасрах зэрэг нь чи намайг янзалж тордож байхгүй бол ингээд л ажил үйлчилгээг чинь саатуулаад байна шүү гэж надад хэлж байна гэж би ойлгож техник хэрэгсэл, кино зэргийг урьдчилан сайн бэлтгэж байсны үрээр 30 жил киногоор хөдөлмөрчидөд үйлчлэхдээ ямар нэгэн саатал зөрчилгүй ажиллаж чадсан юм. Үзвэр үйлчилгээний цагийг нарийн баримталж ажилладаг байв. Энэ бол үйлчилгээний гол чанар бөгөөд хүмүүсийн цаг хугацааг хүндэтгэх арга хэмжээ билээ. Кино урлаг бол хүмүүсийг гэгээрүүлэхэд онцгой өгөөжтэй. Аливаа үйл явдлыг өнгөрсөн, одоо, ирээдүй болон орон цаг байдлыг бодит байдлаар нь үзүүлж чаддаг учраас бүх урлагийн цогц юм.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats