Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
30 жил ажилласан ажлын туршилгаас...
Ленин:”Бүх урлагийн дотроос бидэнд хамгийн чухал нь кино юм”, “Баримтат кино бол нийгэм улс төрийн үзүүлэн таниулах самбар мөн” гэх зэргээр сургасан байдаг. Үнэхээр ч тийм шүү дээ. Дуучин хүн нэг сайхан морины тухай дуулахад бид түүнийг харж аялгууг сонсоно. Тэгвэл кино бол дэлгэцэн дээр ямар хүн, ямар морь унаад, ямар байгаль орчинд ямар байдалтай явж байгааг байгаа байдлаар нь дүр дуутай нь үзүүлж чадна.
Ийм учраас хүний оюунд ихийг өгөгч бүх урлагийн цогц бүрдэл юм. Би ЗХУ-Оросын ард түмний бүтээсэн техникт үнэхээр бишэрдэг. 1969 онд ИЖ-2 мотоцикл авч, 30 жил унаж 100000мянга гаруй км яваад хүнд өгөөд /2000 оны намар/ хотод ирж суурьшсан. Сонгино сумын нутагт уул тал, мод чулуу гээд явахгүй газар байхгүй. Хурдны хайрцгийг задалж үзээгүй, дугуй, карборятор, батериа зэргийг л сольсон, нэг ч удаа сууж үзээгүй одоо ч хэвээрээ явж байгаа гэнэ лээ. “Шосси” трактороор 18 жил киногоо ачин нүүж хөдөөгийн малчид, оторчид, хадланчид, сүү тосны завод зэрэгт үйлчилсэн. Мөн ногоон тэжээл, тармуур чирч тармах, чиргүүл чирч ачдаг 4бригадын сүүний тасгуудын цөцгийг зөөж заводод хүргэх,савнуудыг буцааж тараах, айлын өвөлжөөны хотны хөрзөнг зөөж нуруулдах гэх мэт ажил хийхэд нэг ч удаа саатаж байгаагүй. Киноны шинэ хуучин 2 аппарат, 2 мотор хэрэглэж явлаа, алинд нь ч эвдрэл саатал гарч байгаагүй. Ер нь техникийн үйлчилгээ, тосолгоог нь хугацаанд нь сайн хийгээд байвал тэгэж эвдэрээд байдаг зүйл биш юм билээ. Кино механикчаар 30 жил ажиллахдаа улаан булан, клуб, соёлын төв нэртэй байгуулагад эрхлэгч, хөгжмийн багш байсан О.Санжжав, Ж.Төрбат, П.Доржготов, Д.Доржбаатар, С.Шашсүрэн, Ц.Цэвээнбаатар, Б.Лхазиймаа, Д.Шагдаржав, адууч, Д.Бурмаа, номын санч Р.Оросоо, Д.Авирмэд, Д.Пэрлиймаа, Ж.Хандхүү, А.Ангир, О.Цэрэнсамбуу, О.Алгаа, үйлчилэгч Н.Бумбаа, Ё,Лхамжав, Б.Иван, Б.Мөнхцэцэг зэрэг хүмүүстэй хамтран нэг баг болон уран сайхан, соёл хүмүүжлийн ажил явуулж байлаа. Бидний ажилд тэр үеийн багш нар, бусад сэхээтэн, урлагийн авьяастанууд их тусалж гол үүргийг гүйцэтгэж байсныг дурьдан хэлж, дурсан санахад сайхан байна. Хамт олон бидний дунд ямар нэгэн зөрчил, буруу зөрүү юм огт гардаггүй байсныг санахад бахтай байдаг юм. Бидний хийж, ард түмнийхээ оюуны санд нэмэр болгосон зарим материалыг хадгалаж байгаад энэ номонд оруулж байгаад би үнэхээр баяртай байгаа. Би 30 жилд 3038 киног 9469 удаа гаргаж 628000 гаруй хүнд үзүүлэн 3.3тн бинзен хэмнэлээ. Мөн хөдөөд тэмээ үхэр, морин тэрэг, “Шосси” трактороор нүүж 4520 удаа кино гаргаж 177000 гаруй малчид хадланчидад үйлчилсэн. Хөдөөд үйлчлэхэд бригадын намын хэсгийн ахлагч бусад удирдах хүмүүс Пүрэвжал, Б,Ядмаа, Ж.Жигмэд, Г.Төмөр, М.Пүрэв, С.Ванганжил, Б.Паньгай, Л.Бөндөр,Г.Намхайнямбуу, А.Намсан нарыг дурсахад таатай байна. Киноны өсгөгч яригч болон дуу хураагчийн ашиглан сумын төв хөдөөд нэвтүүлэг явуулах, дуу хөгжим сонсгох, кино өдрүүд, үдэшлэг зохиох, үзүүлэн материалаар булан байгуулж тайлбарлах зэргийг байгуулага хүмүүстэй хамтран тогтмол зохиож байсан нь кинонд хүмүүсийг хамруулахад их нөлөөлсөн. Мөн клубтээ одон бөмбөг,шагай/хасаа/ширээ, зурхай зэргийг бэлтгэн хүүхэд залуучууд, хүмүүсийг суралцуулан, тоглуулж чөлөөт цагийг нь ая тухтай өнгөрөөхөд их ач холбогдолтой байсан юм.

    Тэмдэглэлт үйл явдлын үеэр тэмцээн уралдаан зохиож шалгаруулах ажил уламжлал болсон юм. Энэ ажлыг минь өндрөөр үнэлж төр засгаас соёлын тэргүүний ажилчин цол тэмдэг, Алтан гадас одон, 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд 5,6,7,8 5 жилүүдийн гавшгайч цол тэмдэг, Соёлын яамны жуух бичиг, КҮХЭГ-ийн димлом үнэмлэхүүд, МҮЭТЗ-ийн үнэлмэл диплом гардуулсан. Лениний 100 жилийн диплом, аймгийн соёлын хэлтсийн хүндэт дэвтэрт бичигдсэн, аймгийн хөдөлмөрийн аваргаар 2 удаа, сумын хөдөлмөрийн аваргаар 3 удаа, киноны байгууллагын аварга,  бусад байгууллага газрын диплом баярын бичиг, туг далбай зэргээр шагнуулж их баярлаж явлаа. 1960 оны Октябрын баяраар манай сум аймагтаа урлагийн 3 хоног явуулж  “Далан худалч” жүжгийг би худалдаачины дүр бүтээсэн. Энэ жүжиг аймагтаа сумын анхны тоглолт болсон юм гэнэ лээ. Завхан аймгийн шагай харвалтын тэмцээнд Э.Бөндөр бид 2 оролцож, 20 сумаас Бөндөр 20, Чогсомжав би 19 онож 1,2-р байрыг тус тус эзэлж түүнээс хойш аймагтаа Сонгины харваачид гэж нэр гарсан. Гар бөмбөгийн спорт хөгжихөд зохих хувь нэмэр оруулсан гэж бодож байна. Манай дүү Лхамсүрэн /Пушкин/ бид 2 малчин байхдаа л гэрийнхээ гадаа сээтэгтэй бөмбөг тоглосон, мандолин, хуучир хөгжим дуугаргаж, эгшигт хайрцаг дуулуулж орчныхоо хүүхэд залуус хүмүүсийн цуглуулж шуугиж байлаа. Би ер нь тоглоомд дуртай, уртын болон ардын дууг сонсох их сонирхолтой л доо.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats