Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
“Кино урлагаас салшгүй миний амьдрал” номын талаар
Завхан аймгийн Сонгино сумын өндөр настан Мөнгөний Чогсомжав гуай төрөлх сумынхаа 80 жилийн ой, сургуулийнхаа 75 жилийн ойд бэлэг болгон энэхүү “Кино урлагаас салшгүй миний амьдрал” хэмээх номоо өргөн барьж буй болно.
Нутгийн эрхэм буурал ах, хүү Нэргүйтэйгээ хамт ирж, номоо тунгаан шүүхийг хүсэмжлэхэд хүндэтгэх, цочирдох зэрэгцэн байж зөвшөөрсөн бүлгээ. Жинхэнэ Монгол өвгөдийн ухаан билгийн амьд үргэлжлэл болох эгэлхэн хөдөөх сэтгэлгээтэй, амьдралын арвин баян туршлагатай, Монголын кино урлагт хийсэн ажилтай хэлсэн үгтэй, хэн хүнгүй түүний үнэн сэтгэлийн өчилд талархан эмээх энэ хүний тухай миний бие сайн мэдэх бүлгээ.
Дөнгөж саяхан ”Ардын боловсролын алтан босго” хэмээх Сонгино сумын сургуулийн түүхийн номоо олны мэлмийд өргөсөн би вээр түүнтэй ярилцлага хийж” Удам угсаагаараа оюун билигт ахан дүүс” хэмээх өгүүлэл оруулсан юм. Монголын хатуу биеийн физикийн нэрт эрдэмтэн Д.Батсуурь, эрдэмтэн Д.Лхамсүрэн нар түүний төрсөн ахан дүүс билээ. Чогсомжав гуай мал маллан баян чинээлэг амьдарч байгаад нэгдэлд элсэж, сумандаа захиргааны орлогч дарга, улаан булангийн эрхлэгч байгаад кино механикч болж бүтэн 30 жил энэхүү их урлагт хүчин зүтгэж чамгүй их зүйлийг бүтээж, нарийн тооцоо судалгаатай ажиллажээ.
Ажиллаж амьдрахуйн үлгэр дууриалал болсон Чогсомжав гуай алба амины аль ч зүйлд нямбай, цэгцтэй, үнэн сэтгэлээсээ ханддаг, тооцоо судалгаатайгаараа нэрд гарсан шулуун шударгуу иргэн юм. Энэ номоос та түүний ажил үйлс, бүтээл, судалгаа, бодол эргэцүүлэл, нягт нямбай ажиллагаа, хөдөлмөрийн үр дүнг олж харах болно. Тэр нутаг ус, зон олондоо элэгтэй, домог яриа цуглуулдаг, шүлэг, өгүүлэл бичдэг ба түүний дээжээс түүвэрлэн орууллаа.
Цаг хугацаанд баригдаж шамдан гаргасны учир эл номонд хамт ажиллагсдын дурсамж сумын зүгээс албаны үнэлгээ киноны газрынхны сэтгэгдлийг багтааж амжаагүйд хүлцэл өчмү.
Өргөлийн дээд өглөг бол номын өглөг бүлгээ. Буурлын буян дэлгэрч, түмэн олон энх амгалан амьдран жаргах болтугай.

“Сартуул Заачууд“ овгийн  Зохиолч, яруу найрагч  Цогтын Сайннямбуу


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats