Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Сонирхуулахад
Би адуунд дуртай болохоор зарим онцгой морьдын тухай дурдахад:  Жамьян (Өхөөн шийлаагийн цавьдар) Аньш захирагчийн новшин хээр гэж алдартай хоёр хурдан морь байсан гэсэн. Аньш нэг удаа хээр морио түрүүлээд ирэхэд Аньшийн новш ирлээ, Аньшийн новш ирлээ гээд өөрийгөө нэрлээд явжээ. Энэ нь сайн морь хүний сэтгэлийг хэрхэн хөдөлгөж эзэмддэгийн жишээ юмдаа.
Баян Шомгонгийн унаж байсан халтар морь нь чөдрөө тасдаж  алдагдаад баригдалгүй гурван жил болсон юм. Энэ хугацаанд олон сайн уургачид уургалаад нэг нь ч тогтоож барьж чадаагүй  уурганы хуйв толгойд нь ормогц гараас суга үсрэн алдагддаг байж. Энэ нь тэр морины хурд хүчтэй нь шинж юм. Би ч гэсэн уургалах гэж үзэж  явлаа. Даанч чадаагүй юм.
Ганжууржав хүндээ зохион байгуулан хэсэг хүмүүсийн морьдыг агсараалгаж адуугаа манаж өнжөөд услаад уг морийг өртөөлөн хөөхөд 4 км гаруй газар гүйцэтгэлгүй зугтаагаад Хүндээг бор  морьтойгоо угсаруулан тавихад арай ядан уурга цохиулаад нэг удаа барьсан ажээ.

Уургын сайн морьд Ганжууржавын бор Маа даянгийн хээр, цоохор Лхагвын цавьдар азарга, Чойдогийн хүрэн, Гаадангийн халиун, Сэрэвийн цэнхэр, манай буурал морь мэт дурдмаар сайн морьд олон байсан.

Жороо морьдын тухайд: Ж.Гүнсэнжавын улаан, Г.Базарваанийн бөөсөн хээр, С.Нацагийн цавьдар, хээр хоёр, Ж.Ганжууржавын улаан, Д.Лодойн хар саарал, Д.Ядамжавын халиун, Б.Риваадын хар алаг, Дагвын улаан, Натрагчийн цэнхэр, Ц.Лхагвын хар алаг зэргийг мэдэх юм. Манайд гурван жороо хул морь заяасан. Харамсалтай нь би  хурд оруулж тогтоож морьдынхоо эрдэм чадлыг тодруулж чадаагүй юм.

Мөн олонд алдаршсан сайхан эдийн тухайд: Тулга мээрэнгийн цагаан хөөрөг, Данжаахай жаживын цагаан соруул зэрэг нэрд гарсан эдүүд байсан энэ хөөрөг, гаанс (соруул) хоёрыг бусад  хөөрөг, соруултай зэрэгцүүлж үзэхэд өнгө нь улам цайж  тодроод зэрэгцүүлсэн хөөрөг, соруул зэрэг нь өнгө нь буурах мэт болдог байсан гэсэн. Энэ цагаан соруул Сантмаргаз суманд нэг хүнд байгаа дуулддаг юм, харин хөөрөг нь ач хүү Э.Бөндөрт байсан одоо хаа байгааг дуулаагүй.

Сонирхуулахад, дэгс ярьдаг хүмүүсийн тухайд: Аюудай гэдэг  хэтрүү худал ярьдаг хүн байсан  гэсэн. Тэр хэтрүүлж ярихдаа хамраа нэг шувтраад хүүе тэр чинь юу ч биш гээд л хүний дэгс  яриаг заавал давуулж  ярьдаг хүн байсан ажээ. Том сонгины тухай ярихад, хүүе тэр чинь юу ч биш. Олон сонгинтын нэг сонгиныг  хуваагаад тэгнэхэд соёолон шарын нуруу хотолздог юм гэжээ. Сахалт ахын тухайд, хүмүүс тарвага буудаад алдсан тухай ярихад Сахалт ах би нэг тарвага буудсан чинь нэг юм унагачихаад нүхэндээ орчихлоо. Очоод үзсэн чинь сав нь суг үсрээд уначихсан байхгүй юу гэж ярьж байсан гэсэн уг нь тарваганд чинь сугарч унаад байх сав байхгүй амьтан юм билээ л дээ. Одоо ч иймэрхүү яриатай хүн байхыг хэн байг гэх вэ дээ .


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats