Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
ЦЭЦЭН САРТУУЛ ХОШУУ
Анх хошуудын нутгийг хуваахад хонины махны хэсгээр жишсэн юм гэсэн. Тэгэхэд Элжигэн ноён нуруу сээрийг авна гэхэд Сартуул ноён надад цорой өвчүүнүүдийг хайрла. Би гурван бор толгой л авья гэсэн юм гэнэлээ.
Тэр гурван толгой нь Дөрвөлжин сумын Хомын талын Сарт толгой. Алдархаан сумын Алдар толгой, Сонгино сумын Цавдангийн Хөх толгой юм гэнэлээ. Хойно нь бас элжигэн ноён адуу түм хүрлээ  нутаг өгөөч гэхэд Сартуул ноён манай хошуу түмэн сартуул, мянган  тайжтай л даа нэг нь нэг хоёр нь хоёр унаатай хаана яаж агуулдаг юм бол доо. Би мэдэхгүй, олон түмэн л мэдэх байх гэж хариулсан  гэнэ билээ гэж хууччуул ярьдаг байсан.
Сартуул нутаг нь хонины өвчүүний хэлбэртэй ба Сонгино  хайрхан, Шотой, Шар нуруу, Хавцгайт, Алаг, Аргалант, Таван лам, Цогт хайрхан, Их буурал, Тасын суудал, Хомын тал, Завханы ба Монголын үргэлжилсэн их элсэн манхан, Хунт холбоо, Хар нуур, Баяннуур, Айраг, Цавдан нуурууд, Завхан, Хүнгий зэрэг том гол багтсан хангай, говь хосолсон Хангай, Алтайн их нурууны завсарт, Хан хөхийн хормой, Булнайн нурууг түшсэн өргөн их нутагтай  билээ.
Цэцэн сартуул хошуунд одоогийн Завхан аймгийн Түдэвтэй, Цэцэн-Уул, Сонгино, Яруу, Сантмаргац, Завханмандал, Эрдэнэ-хайрхан, Алдархаан, Ургамал, Дөрвөлжин, Увс аймгийн Завхан, Ховд аймгийн Чандмань зэрэг сумд багтаж байсан байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats