Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
САРТУУЛЫНХАН

Сартуулынхан өлзий хутаг бүрдсэн билэгт сайн өдөр Сонгино хайрхан уулынхаа өвөрт хуран цуглаад тахилгат Сонгино хайрхан уул, овоондоо арц хүж уугуулан зул өргөн, сан номыг нь билгийн өндөр зэрэгтэй буянт Жажаа ловон, Бямбаа ловон (энэ хоёр хүн л тахидаг байсан, өөр хэн ч тахидаггүй байсан гэнэ) уншаад өргөл мөргөл хийж залбирал хүндлэл үйлдээд, Хангай говийн зааг өргөн ногоон дэнж дээр хошуу даншиг эрийн гурван  наадмаа эхэлж, хүчит бөхчүүдээ барилдуулан цоллож, нас насны хурдан хүлэг морьдоо  уралдуулан, нум сумаа хөвчлөн харвах зэргээр уул ус, тэнгэр газраа баясуулан баярлуулж нааддаг байсан гэнэ билээ. Хурдан морьдынхоо гарааны зурхайг нас насны морины нэрээр нэрлэж байсан юм гэнэ лээ. Одоо ч Соёолонгийн хөх толгой, Их зам гэх мэт нэрээ хадгалсаар байгаа юм.
Тэгш, Галуутайн хүрээнд намрын эхэн сарын 15-ны өлзий хутгийн сайн өдөр цугларч хошуу майдар эргэх гэж буяны  үйлийн том үйл болдог байжээ. Олон лам хуваргууд майдар бурханаа ногоон морь унуулан засаж, магтаал зарлигийг нь уншиж, хүрээний дөрвөн зүг бүрт арц, зул хүж асаан  тахиж, ном уншиж, бөх барилдуулж, арван зүгийн бурхад уул усаа аргадан баярлуулсан буяныг жил бүр үйлддэг байсан нь хувьсгалын шуурганд хийсч, нэг хэсэг тасарч байжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats