Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
СОНГИНО ХАЙРХАН УУЛАА МАГТАН ДУРСАНА
Сонгино хайрхан уул минь
Сартуул хошууны тахилгатай билээ
Сонгиночууд бидний шүтээн билээ
Сартуул түмний сахиус билээр
        Ар өврөөс нь ундарсан
        Рашаан булаг олонтой билээ
       Дөрвөн зүгт нь салаалсан ам сугандаа
       Дөчин өвөлжөө бууцтай билээ
Зэрэглээ униаранд хөвөх нь
Зэрэгцсэн олон бурхадыг санагдуулдаг билээ
Зэрлэг сонгинон хүрэм нь
Зэрэгцүүлэн өрсөн зул шиг гэрэлтэй билээ
       Хурал хураачийн ам, Дарцагт оргилын өвөрт
       Хурмаст руу нахиагаа дэлгэсэн удган хар мод ганцтай билээ
       Энэ гайхамшигт ганц мод
       Эрдэнэ хайрханы минь эзэн тахил билээ
Бөө чулуу нэрт хүндлэн тахидаг
Бөхийн суусан арслангийн дүртэй хад
Ёслолын малгай өмссөн ихэс дээдэс мэт
Ертөнцийн сонины нэг хадан уул байдаг
       Цавчим хаднаас тасран гулгаж
       Тэгш талд зүссэн бяслаг шиг хагаран тогтсон
       Хадан хавцалт гайхамшигт том
       Үхэр чулуун чингэлэг ч бий
Буга согоо, аргаль угалз
Булган суусар, янгир тэх
Хойлог, тас, сойр, хөхөө
Ховор ан жигүүртнээр элбэг билээ
       Яргай чаргай, жадарваа тавилгана цагдуул
       Янз бүрийн мод ургамлаар баялаг билээ
       Сайн эрчүүдийн бүгэж орогнож явсан
       Сонин уяа агуй чингэл олон билээ
Өвөр бэл баруунаасаа
Өргөн их говь цэлийн цэнхэртэнэ
Ар зүүнээсээ алдарт сайхан хангай
Ярайн сүндэрлэнэ
      Хорьдугаар зууны эхээр болсон
      Хотлыг цочоосон газрын сэгсрээн
      Хайрхан уулаар минь бас дайрч
      Хад чулуугаар нүүлгэн
Харанхуй манан болоход
Хурмаст тэнгэр дээдсээс
Хурган цагаан үүл буун ирж
Хур рашаанаараа угаан адислаад
Хоромхон зуур гэгээрэн сүндэрлэсэн гэж
     Өвгөд эмгэдийн дурсан ярихыг сонсоод
     Өөрийн эрхгүй надад хайрлах хүндлэл төрсөн юм
     Өнөө, хойчийн хүмүүс минь
     Өндөр зэрэгт хайрханаа хайрлаж залбирч яваарай
Ар өвөргүй диваажин болсон
Ариун дагшин Сонгино хайрхан минь
Ард түмэндээ нэрээ мөнхжүүлсэн
Алдартан, гавьяатан олонтой билээ


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats