Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
/”Соёл” сэтгүүл. 1988 он. №3/
... Завхан аймгийн Сонгино сумын киномеханикч М.Чогсомжавтай уулзаж Ардын Их Хурлын чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх талаар юу санаж төлөвлөж явааг сонирхвол:
- Ардын Их Хурлын чуулган угтаж төлөвлөгөөг зорилтоо сар улирлаар нь хангахыг чармайн зорилоо. Манайх малчдын суурь дундын 15 цэг байгуулсан. Эдгээр цэгүүдэд киногоор үйлчлэх нормын графиктай. Зөвхөн энэ эхний улиралд гэхэд л 85 удаа уран сайхны болон баримтат кино гаргав. Өвөл манай энд маш их цас унасан учраас заримдаа заримдаа товлосон өдөртөө хүрч чадахгүй замдаа саатах явдал бишгүй л гарлаа. Гэсэн ч төл, мал бүрийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж яваа малчдынхаа хүлээж суугаа сэтгэлийг зорихоос өөр эрхэм зүйл юу байхав дээ. Бид авто клубтэй болохоороо унааны гачаалд ордоггүй. Харин аймгаас ирсэн шинэ кино праграммын хугацаа тун бага. Үүнээс болоод зарим суурьтаа үзүүлж амждаггүй. Мөн уран сайхны киноны сурталчилгааны гэрэл зураг, самбар, зарлал, гарын авлага дутагддаг. Би 1974 оноос эхлэн “КН-15” маркийн кино аппарат авч ажиллуулсан ба түүнээс хойш их засварт нэг ч удаа оруулалгүй явж ирлээ. Зарим элэгдэлд орсон, олддоггүй сэлбэг ангийг орлуулан хийж ашиглах явдал бишгүй гардаг. “Шугам полоска” гэхэд л хус мод зороод хийсэн чинь болох л юм байна билээ. Миний энэ ажиллаж байгаа киноаппарат жилдээ 600 л бензин хэрэглэдэг. Уг төлөвлөсөн нормоосоо жилдээ 2.7 т бензин хэмнэж байна. Хорин долоон жил киномеханикчаар ажиллах хугацаандаа үзэгчдэд 532800 уран сайхны кино үзүүлж, 309.000 төгрөгийн орлого оруулж ирлээ. Түүний албан ажлын дпзтасалгаа тун тохилог, бүх зүйл нь эмх цэгцтэй. Нимгэн хар төмрөөр бүрсэн шүүгээ хийж, кино зургийн хальс хадгалах тавиурууд байрлуулжээ. Малчдын сууриар авч явдаг зүйл нь киноны сурталчилгаа, сумын төлөвлөгөөт зорилт, соёл урлагийн амьдралаас харуулсан баримт сэлттэй үзүүлэнг хийжээ. Тэдгээрийг ихэвчлэн угсарч, эвлүүлдэг, оньсон хийцээр бүтээсэн байх юм. Чогсомжавын ажлын арга барилаас ажиглагдсан зүйл нь их нямбай, үнэнч, тооцоо бүртгэл хөтөлж заншсан хүн юм. БНМАУ-ын Соёлын тэргүүний ажилтан М.Чогсомжав 1987 оныхоо хөдөлмөрийн үр дүнгээр Соёлын тэргүүний байгууллаг, ажилтан шалгаруулах болзлыг хангасан амжилтаа бататган Ардын Их Хурлын чуулганы шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж байна.
/”Соёл” сэтгүүл. 1988 он. №3/


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats