Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
/1987 оны 11-р сарын 26. Туяа сонин №8/
... Намын XIX их хурлаас хойшхи хугацаанд манай ухуулагчдын тоо өсч, бүрэлдэхүүний чанар дээшилж, нийт ухуулагчийн 95 хувь нь дээд, тусгай мэргэжлийн дунд боловсролтой хүмүүс болов. Хөдөлмөрчдийн намын дотоод, гадаад бодлогыг сурталчлан хэрэгжүүлэх, улсын төлөвлөгөөг биелүүлэх, нам ард түмний холбоог зузаатган бэхжүүлэх үйлсэд ухуулагч нар ихээхэн хувь нэмэр оруулж байна. Сонгино сумын кино механикч М.Чогсомжав 24 дэх жилдээ намын ухуулагчаар ажиллаж байгаа юм. Тэр кино тойруулан зохиодог ухуулгын ажлыг чанаржуулах, хүмүүсийн сонирхол татах ухуулга хийж, түүнийхээ үр өгөөжийг дээшлүүлэх талаар нэлээд туршлагатай хүн бөгөөд ухуулгад бэлтгэхдээ намын их, бүгд хурлын материал, хууль тогтоомжийг урьдчилан судалж, цаг үеийн зорилтыг тусгасан зурагт хуудас дэлгэж тавих, тарааж өгөх хэлбэрээр үзүүлэнг хөдөө явахад хялбар аргаар бэлтгэдэг юм. Одоо түүнд 60 гаруй сэдвээр хийсэн ухуулгын үзүүлэнгийн материал бий. Ухуулга хийхдээ зөвхөн тайлбарлан ярих төдийгүй, тодорхой сэдэвтэй холбоотой зураг үзүүлэнгээ үзүүлж ярилцан хүмүүст хялбар ойлгуулдаг. Кино гаргах, ухуулга хийх ажлаа клуб, номын сантайгаа хамтран зохиохоор хагас жилээр төлөвлөн намын байгууллагаараа батлуулан ажилладаг М.Чогсомжав кино эхлэхийн өмнө ямар нэгэн хэлбэрийн ухуулга сурталчилгааны ажил заавал явуулж хэвшжээ. Тэр кино ухуулга, нэрэмжит үзвэр, кино 3, 5, 7 хоног зэргийг олон нийтийн байгууллагуудтай хамтран явуулж, техник хэрэгслийг өргөн ашигладаг юм. Мөн гэрийн ажилтай хүмүүс, өндөр настан, хүүхэд залуучуудын дунд ухуулгыг ялгавартайгаар зохион байгуулж, намын цаг үеийн бодлогыг өргөн тайлбарлаж ойлгуулахад их анхаардаг байна.
М.Чогсомжав улс, аймгийн тэргүүний кино механикч, сумын аварга ухуулагч хүн юм. Намын бодлого, шийдвэрийг хөдөлмөрчин олон түмэнд ойлгуулахын төлөө тэмцэж шинэ арга барил ажилдаа нэвтрүүлж байдаг энэ хүн шиг тэргүүний ухуулагч манайд олон бий...
/1987 оны 11-р сарын 26. Туяа сонин №8/


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats