Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Настан бидэнд даралт ихдэх гэж нэг сүрхий зовлон байна шүү
Би залуудаа аав ээжийн буяныг үргэлжүүлэн малчин байлаа адуучин хйидэг бүхнийг хийж ноцолдож явлаа .Малын минь  тэр буянтай ажил хөдөлгөөн чинь бидний эмч ч  болж эм ч болж байсан  шиг байна  хамрын шуухнаа ч  тусдаггүй байлаа шүү дээ .  Хөгшин бид  хоёр малаа нэгдэлд өгчихөөд сууринд сууж би 30 жил кино механикчийн ажил хийсэн юм . Голдуу  зогсоо ажил болохоор хөл чилэх ,шахирах шалтгаан гарахаар нь өглөө босоод 10 удаа явган сууж босох ,гар нуруу  хөлөө хөдөлгөн дасшал байнга хийдэг , үүнээс хойш гар хөл өвдөх чилэх мэт гайгуй , би архи ,тамхи  хэрэглээгүй хүн явган явах , мөн гүйж шогшоод байсан ч хөл өвдөх , амьсгаадах шалтгаан тун гайгуй  шүү үүнийг би хөдөлгөөний ач гэж боддог . Гэтэл нөгөө даралт ихддэг боллоо эмч эм заагаад уугаад дарагдаад байсан . нөгөө эм нь ч олдохоо байлаа . аргаа бараад нэг хөдөлгөөн дасгал хийсэн чинь даралт буугаад хэвийн болоод эм уулгүй зургаан жил гаруй болж хэрэг болж байгаа шүү орой бурханд 21 мөргөнө өглөө босоод 10 удаа явган сууж босно босохдоо өлмий дээрээ  босоод биеэ  сайн  суллаад өсгийгээрээ  хатуу шалан дээр торшоож  цохин бууна. дараа нь энэ   хөдөлгөөнийг  гараа дээш өргөөд 20 удаа хийнэ  сүүлийн үед урлагийн   биелэгээний  мэт хөдөлгөөн дасгалыг биеэ сайн суллаад 10 удаа хийж байгаа энэ илүү үр дүнтэй  мэт  байгаа зарим үед даралт ихдэх мэт толгой өвдөх , бие эвгүй болбол хөдөлгөөнөө давтан хийдэг тэгээд л гайгуй болдогдоо . Энэ дасгал хийхэд хүнд жинтэй  хүн бол жингээрээ хамаагүй торшоож цохивол эсрэг нөлөө гарч юуны магад анхаарах нь илүүдэхгүй  байх . даралт  ихдэх шалтгаан олон байдаг байхал даа миний мэт ихэдсэн даралтанд лав тус болно .Надаас энэ хөдөлгөөнийг сонсоод хийсэн чинь даралт тогтсон  гэж баярласан хүмүүс байдаг л юм .Ер нь хүн өөртөө  тус  болно гэсэн аливаа буян хишгийг мөн эрүүл мэндийн сайн сайхан  үйлийг хийж бүтээх  дээ энэ ажил үйл хөдөлгөөн над тус болно бүтнэ гэсэн итгэл  үнэмшлийг өөрийн сэтгэлдээ төрүүлж буй болгож байж үйлдэх хэрэгтэй энэ бол уг ажил үйлсийн өөрт чинь сайн сайхнаар оршихын жинхэнэ мөн чанар мөн шүү Манай ардын сургаалд сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ гэж сургасан байдаг шүү дээ


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats