Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Анхаарах цаг нэгэнт боллоо шүү
Манай төр засаг олон түмэн утааны талаар их ярьж анхаарах боллоо . энэ ч хэрээс хэтэрлээ бүрэн утаагүй болно гэдэг юу бол ядаж бага ч гэсэн багасгаж шингэрүүлэхэд хийх гээд байгаа ажлууд нь нэмэр болох байх. Үүнээс дутуугүй бас нэг бохирдуулга бол энэ сайхан газар хөрсөө хүний шээс , нохойн баас шээсээр бохирлоод, гэр хорооллын  айл бүрийн шахам хашаанаас бохир ус угаадсыг бараан булаг урсаж гудам замруу орж хөлдөөд дулаарч  хэсхээр нь энэ олон машинууд нь хотоороо тарааж түгээгээд тэр бохир тоостой агаараар бид бүгдээрээ амьсгалж байна эрүүл ч байх арга алга байна . Иймд хороо хорин хэсэг эмнэлгүүд нь харьяа хороо хэсгийнхээ хашаа гудмыг шалгаж бохир усаа гудам зам руу оруулж байгааг бүртгэж аваад , газар хэсхээр нь хашаа бүрийг бохир усны нүхтэй үүнийг нь заавал хэрэгжүүлж байх ажил зохиомоор байна . Энэ л байдлаас эхлэхгүй бол эрүүл мэндийн талаар том яриад  ахиц багатай байх шүү . Дээхнэ үед манай сумд хашаа орчин бохир айлын  хашаанд зурмал гахай тавьж цагийн 25 төгрөгний торгуультай шаардлага тавьж цэвэрлүүлдэг байсан  юм энэ мэт арга зохион байгуулсан ч болохгүй гэх юу байхав дээ .  Одоо чинь үнэн сэтгэлээсээ ажил санаачлан хийдэг хүн гэж байгаа  юм уу даа
Хөгшин бид хоёр шархаданд  амьдардаг би нас 80 гарсан хүн   Батбаяр УБ хотын дарга болоод энэ орчим гэрлийн шонгуудыг дагуулан хэсэг сайхан гэрэл тавиулж ярайлгасан юм энэ нь хоёр жилийн дотор бараг шатсан юм уу харанхуй боллоо, гэтэл Мөнхбаяр УБ хотын дарга болсон намар газар хөлдсөн хойно техник трактор мэттэй ирж их зардал гаргаж гудам дагуулан сайхан шонтой гэрлүүд тавиулсан юм энэ нь жил ч бололгүй гэрэл нь шатсан асаа хаач байсан юмуу харангүй боллоо . Гэтэл 2010 оны намар оройхон хэдэн хүн ирээд танай хашаанд гудам гэрэлтүүлэх гэрэл тавина  сард 5000 орчим төгрөгний үнэ гарах байх тойрсон айлуудаасаа ав гэнэ .  айлын хашаанд байгаа гэрэлэнд юу гэж мөнгө төлөх вэ дээ  тэтгэвэрийн хөгшин намайг төл гэсэн үг шүүдээ
Тэгээд шон  босгож гэрэл тавиад манй гэрэлтэй холбоод утсаа газар булна гэснээ газар хөлдүү гэсгээд манай хүүгийн байрны модон сараанаас нарийн төмөр утсаар татаж уячихаад дараа нь ирж янзалж өгнө гээд явсан тэгээдл сураггүй ийм л ажил хийх юм даа . би жижиг цахилгаан мотортой 30 жил ноцолдсон хүн
Ток цахилгаантай энэ мэт хайнга хандаж болдоггүй зүйлэл дээ асаахаар гал гарчих юм шиг айгаад сууж байна Өмнө нь тависан гэрлүүд юун ч амархан шатдаг юм вэ  уг нь шатсан лампыг нь солиод нэмж тавих шаардлагатай газар байвал тавиад л болмоор , дахин дахин хөрөнгө хөдөлмөр зарж байх хэрэг байна уудаа, Шархадны  орчимын гэрлийн шон бүр бараг хөх малгайтай юм шиг  хотын гэр хороолол нь бүгд л ийм  л байдаг  байх даа ?
Дарга болохоороо их юм хийдэг хүн болох гэж хөрөнгө мөнгө үрж оронцоглодог нь ёс юм шиг болжээ дээ  янз нь цахилгаан тоолууртай болоход хэдэн тоолууртай самбарыг  нэг айлын хашаанд байрлуулаад үүнээсээ хашаа бүрт нэг үзүүрийг нь оруулж хэдэн ч айл байсан салаалж холбосон юм хэрвээ тоолуурын заалтаар хэрэглэсэн цахилгааны хэмжээг тооцон үнийг их бага тогтоовол их хэл ам маргаан гарах байх шүү энэ талаар бодож хянаж байж хийх нь зүйтэй болох байх шүү .












Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats