Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
/”ТУЯА” сонины 1980 оны 11 сарын 17-ны дугаар/
2011/05/18
 
... Сонгино сумын кино механикч Чогсомжав VI таван жилийн төлөвлөгөөг 10 сарын өмнө, социалист уралдааныхаа үүргийг Октябрийн аугаа их хувьсгалын 63 жилийн ойн өмнө биелүүлсэн амжилтаар их ойгоо угтсан юм.
дэлгэрэнгүй
/”ТУЯА” сонины 1981 оны 1сарын дугаар/
2011/05/18
... Өөрийн аймгийн Сонгино сумын кино механикч Чогсомжавын аппарат хэрэгсэлдээ байнга үзлэг үйлчилгээ хийдэг туршлагыг ажилдаа хэрэгжүүлж 1969 онд хүлээж авсан “КН-15” маркийн аппаратаа шинэхэн хэвээр нь эдэлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын кино механикч Батчулууны туршлагаар ажилдаа нарийн тооцоо судалгаа хөтөлж хэвшжээ.
дэлгэрэнгүй
/1981 он. Үнэн сонин №10/
2011/05/18
.. Кино үзвэрийнхэн хөдөлмөрчдийг киногоор үйлчлэх ажилд хүчээ дайчилж амжилт олж байна. дэлгэрэнгүй
/”ТУЯА” сонины 1983 оны 03 сарын 03. №17/
2011/05/18
... Сонгино сумын намын үүрийн ухуулагч М.Чогсомжав 23 жил кино механикч ухуулагчаар ажиллахдаа ажлын баялаг туршлага хуримтлуулжээ. Тэрээр ухуулага хийх аргаа сонгохдоо нутаг орны байгаль, цаг уурын онцлог, мал сүргийг маллах арга ажиллагаа, тэргүүний хүмүүсийн туршлага, хөдөлмөрчдийн ажил амьдрал, хүсэл сонирхолыг судалж дүгнэлт хийгээд хаана ямар сэдвээр ухуулга хийх аргаа төлөвлөн материалаа бэлтгэдэг ажээ.
дэлгэрэнгүй
/”Туяа” сонин 1984 он. №91/
2011/05/18
... Манай аймгийн нийт киночид 1984 оны бүх ард түмний социалист уралдаанд шахуу тооцоотой үүрэг амлалт авч ажилласныхаа үр дүнд Сонгино сумын кино механикч, аймгийн аварга М.Чогсомжав, Эрдэнэхайрхан сумын кино механикч, аймгийн аварга, VII таван жилийн гавшгайч Р.Мэндбаяр, Алдархаан сумын Өгөөмөр бригадын кино механикч Г.Чимэддорж нар оны эхний 9 сард жилийн төлөвлөгөөгөө биелүүллээ...
дэлгэрэнгүй
/1987 оны 11-р сарын 26. Туяа сонин №8/
2011/05/18
... Намын XIX их хурлаас хойшхи хугацаанд манай ухуулагчдын тоо өсч, бүрэлдэхүүний чанар дээшилж, нийт ухуулагчийн 95 хувь нь дээд, тусгай мэргэжлийн дунд боловсролтой хүмүүс болов. Хөдөлмөрчдийн намын дотоод, гадаад бодлогыг сурталчлан хэрэгжүүлэх, улсын төлөвлөгөөг биелүүлэх, нам ард түмний холбоог зузаатган бэхжүүлэх үйлсэд ухуулагч нар ихээхэн хувь нэмэр оруулж байна. Сонгино сумын кино механикч М.Чогсомжав 24 дэх жилдээ намын ухуулагчаар ажиллаж байгаа юм.
дэлгэрэнгүй
/”Соёл” сэтгүүл. 1988 он. №3/
2011/05/18
... Завхан аймгийн Сонгино сумын киномеханикч М.Чогсомжавтай уулзаж Ардын Их Хурлын чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх талаар юу санаж төлөвлөж явааг сонирхвол:
- Ардын Их Хурлын чуулган угтаж төлөвлөгөөг зорилтоо сар улирлаар нь хангахыг чармайн зорилоо. Манайх малчдын суурь дундын 15 цэг байгуулсан. Эдгээр цэгүүдэд киногоор үйлчлэх нормын графиктай. Зөвхөн энэ эхний улиралд гэхэд л 85 удаа уран сайхны болон баримтат кино гаргав. Өвөл манай энд маш их цас унасан учраас заримдаа заримдаа товлосон өдөртөө хүрч чадахгүй замдаа саатах явдал бишгүй л гарлаа.
дэлгэрэнгүй
/”Соёл” сэтгүүл. 1970 он. №1/
2011/05/18
... 1961 оны хаварсан. Манай хангайн нутагт чигтээ тултлаа дарсан цас хайлж дуусаад малын зоо тэнийж, хүний сэтгэл сэргэж байлаа. Энэ үеэр манай сум байнгын кинотой болж, малчин ардуудын сэтгэл улам тэнийж билээ. Энэ кино техникийг манай нутгийн унаган хүү Чогсомжав эзэмшээд иржээ. Тэрээр кино механикчийн гурван сарын курсийг онц дүнтэй төгсч, киноны онолыг 10 хуруу шигээ мэдэж ирсэн нь хэний ч урмыг бадрааж байлаа. Ингэж манай суманд кино цэг шинээр буй болов. . .
дэлгэрэнгүй
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats