Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
/”Соёл” сэтгүүл. 1970 он. №1/
... 1961 оны хаварсан. Манай хангайн нутагт чигтээ тултлаа дарсан цас хайлж дуусаад малын зоо тэнийж, хүний сэтгэл сэргэж байлаа. Энэ үеэр манай сум байнгын кинотой болж, малчин ардуудын сэтгэл улам тэнийж билээ. Энэ кино техникийг манай нутгийн унаган хүү Чогсомжав эзэмшээд иржээ. Тэрээр кино механикчийн гурван сарын курсийг онц дүнтэй төгсч, киноны онолыг 10 хуруу шигээ мэдэж ирсэн нь хэний ч урмыг бадрааж байлаа. Ингэж манай суманд кино цэг шинээр буй болов. . .
... М.Чогсомжав энэ хугацаанд 606 кино зураг хүлээн авч, 2000 шахам удаа кино гаргаж, хуучин мотор хэрэглэлийг арваад жил 4830 цаг ажиллуулахдаа ганц ч удаа гэмтэл гаргалгүй гарамгай сайн эзэмшин аймагтаа алдаршжээ. Түүний амжилтын гол нь техникээ хайр гамтай, эвдрэл сааталгүй ажиллуулж хөдөлмөрчдөд хүрэлцээтэй үйлчилсэнд байгаа юм. Хөдөө бригад суурьт 800 шахам кино гаргажээ. Ялангуяа дулааны улиралд “Кино” гэсэн хаягтай цэнхэр асар Сонгино нутгийн хаа ч дайралддаг билээ. Цоохор, алаг хоёр морь хөллөсөн морин тэрэгтэй кино, бригадаас бригадад, сууриас суурьт хүрэлцэн очсоор явдаг. Хөдөөд нүүдлийн кино ингэж л аялаж байх нь хүмүүсийн сэтгэлд нийцтэй. Кино гаргалтын төлөвлөгөө бүрэн биелэгдсээр энэ кино өнгөрсөн 9 жилд улсдаа 70 мянга шахам төгрөгийн орлого оруулжээ. Орлогын төлөвлөгөө давхаас, дутаж байсан жил нэг ч үгүй. Киноны асар, кино танхим голдуу хүн ихтэй байдаг. Чогсомжав 100 мянга гаруй хүнд кино үзүүлжээ. Түүний 34 мянга шахам нь малчин, 20 гаруй мянга нь хүүхэд байна. Нэг жилд дунджаар нэг хүн 9 удаа, малчин хүн 3 удаа кино үзэж байна. Чогсомжав кинондоо үзэгчдийг дүүрэн оролцуулахын тулд их ажилладаг. Тэрээр кино үзэгчдийг бүртгэж, хэн олон кино үзэв, хэн цөөн кино үзэж байгааг цаг үргэлж судалж байдаг ба кино тэргүүн үзэгчдийг жил бүр шалгаруулж суудлаар шагнадаг. Өнгөрсөн онд багш Ламжав 62 удаа, ажилчин эмэгтэй Намсрай 57 удаа кино үзэж шалгарав. Иймээс кино үзэгчид тэргүүн үзэгчдийн суудал эзлэхийг хүсдэг болжээ. Үзэгчдийн судалгаа, бүртгэл байнга хөтөлдөг бөгөөд өндөр настан, олон хүүхэдтэй эхчүүдэд өдрийн цагаар киногоор үйлчилдэг юм. Кино цөөн үздэг хүмүүст зориуд урилга гардуулдаг нь тэднийг кино үзэх хүсэлд аяндаа хөтөлдөг юм. Киног байнга үздэг хүмүүст дайчин хуудсаар талархал хүргэж, хангалтгүй үзэгчдийг “Дохио” сонинд бичдэг учраас киног хүн бүр олон үздэг болж байна.
Кино механикч Чогсомжав зөвхөн кино гаргаад зорилго биелэв гэж үздэггүй киног тойруулж ухуулгын олон хэлбэрийн ажил зохиодог юм. Манай сумын кинонд лектор, идэвхитэн арваад хүн бий. Тэднээс кино гаргахын өмнө цаг үеийн асуудлаар товчхон яриа хийдэг. Бас гадаадын киног үзэгчидэд тайлбарлаж өгдөг. Кино лекц, кино үдэшлэг зохиогддог юм...
/”Соёл” сэтгүүл. 1970 он. №1/


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats