Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
/”ТУЯА” сонины 1983 оны 03 сарын 03. №17/
... Сонгино сумын намын үүрийн ухуулагч М.Чогсомжав 23 жил кино механикч ухуулагчаар ажиллахдаа ажлын баялаг туршлага хуримтлуулжээ. Тэрээр ухуулага хийх аргаа сонгохдоо нутаг орны байгаль, цаг уурын онцлог, мал сүргийг маллах арга ажиллагаа, тэргүүний хүмүүсийн туршлага, хөдөлмөрчдийн ажил амьдрал, хүсэл сонирхолыг судалж дүгнэлт хийгээд хаана ямар сэдвээр ухуулга хийх аргаа төлөвлөн материалаа бэлтгэдэг ажээ. Ухуулагч Чогсомжав 300 гаруй үзүүлэн хийж түүнийгээ кино тойруулан хийдэг ухуулгад ашигладаг байна. Кино үзэх, ухуулаг ярианд хүмүүсийг идэвхитэй оролцуулах зорилгоор тэргүүний оролцогчдыг шалгаруулах болзол зарлаж дүгнэх, тэргүүний үзэгчийн суудал бий болгосон нь хөдөлмөрчдийн кино үзэх, ухуулга ярианд оролцох идэвхийг сайжруулжээ. Ажлын ийм арга барилын үрээр кино гаргалт, орлого, үзэгчийн төлөвлөгөөг жил бүр тогтмол давуулан биелүүлж VII таван жилийн төлөвлөгөөг 7 сарын өмнө биелүүлэх үүрэг аваад ажиллаж байна. Чогсомжав өөрийн хариуцсан техникээ ариг гамтай эдэлж, үйлчилгээг байнга хийдэг учраас нэг моторыг 13 жил, КН-15 аппаратыг 9 жил ашиглаж байгаагийн дээр 1982 оны төлөвлөгөөг 136.2-137.7 хувиар биелүүлж, аймгийн аварга кино механикчаар шалгарчээ...
Б.Баасандаш
/”ТУЯА” сонины 1983 оны 03 сарын 03. №17/


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats