Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Бодмоор анхаармаар юм их байна
Манай удирдах хүмүүс чинь дотоод гадаад хаа ч явсан газар бүхэндээ өөрийн орноо газрын тос, ураан, алт, мөнгө, зэс, нүүрс гэх мэт баялагтайгаа гайхуулах мэт яриад зарлаад байх юм . Миний бодоход газар ээжийнхээ энэ их баялгийг нууцын зэрэглэтэй нөөцлөн хайрлан хамгаалж, элэрсэн бүхнийг нь яарч ухаж төнхөж хагас дутуу ашигласан болж сэглэх биш, бүрэн гүйцэд ашиглах арга замыг маш сайн судалж суралцаж, аль хэсгийг нь хэдүйд, хэнтэй хамтарч ямар аргаар яаж ашиглах талаар нарийн хэлэлцэж сайн төлөвлөж, нягт нямбай цэгцтэй бүрэн ашиглах шаардлагатай санагдах юм. Одоогийн энэ шинжлэх ухаан техникийн өндөр хөгжил, дэлхийн олон улсуудын харилцаа, итгэлцэл бол хийж бүтээх ажил төрлийн өндөр төвшний сайн шилдэг арга барилыг хаанаас ч олж аваад сонгож хэрэглэх хэрэгжүүлэх бололцоо хангалттай нээлттэй байна шүү дээ, үүнд зөв санаачлага, овсгоо л хэрэгтэй санагдах юм. Энэ замбараагүй ажил байдал, зохион байгуулалтгүй үйл ажилгаанаас  чинь болж  Монголын ард түмэн, орон нутгийн минь газар хөрс, уул ус, ургамал,  мал адгуус, амьд амьтан бүхэн  л хохирхоос биш өөр хэнч хохирч зовж зүдрэхгүй  шүү дээ.  Монгол гүрэн чинь цаашдаа олон олон зуун жилээр оршин  гэдгийг ч бодож анхаармаар юм. Гадаадынхан чинь ашигтай хэсгийг нь авч дуусгаж баяжиж аваад хэрэггүй новшоо хаячихаад хэрэгтэй бүхнийгээ аваад нүүгээд явчихана. Манайд юу үлдэх вэ гэвэл хэзээч эдэгдэггүй яр шарх шиг, юунд хэрэг болохгүй амьдралгүй болсон эвдэрхий уул, тал, гуу, жалга, эрэг нурааж овоолсон шороо хатаж  онгойж ярвайсан уйлах мэт өгөршсөн хөрс мэт л үлдэнэ. Мөн бас амьдралын ямарч баталгаагүй эх үүсвэргүй баахан ажилгүйчүүд  ядуучууд, үхэртэй зүйрсүүлбэл, эрлийзэлсэн хүний баахан ортоомтой л үлдэх байх шүү?  Бид өөрсдөө байгаль орчноо унаган төрхөмд нь хэзээ ч оруулж чадахгүй ийм болхоор байгаль орчин газар хөрсөө хэвийн байдалд нь болгуулж авахын тулд онцгой анхаарч энэ талаар гэрээ баримт бичигтээ тусгасан л байдаг байх гэхдээ газар хөрсийг ямар хэмжээнд сайжруулж сэргээсэн байх талаар тодорхой нарийн тусгаж явцын дунд хянаж шалгаж, хүлээн авч байх, чанаргүй муу дутуу хагас хийгдсэн хэсэгт хүлээлгэх хариуцлаг тогтолцоог ч нарийн тусгаж үүнийгээ хатуу мөрдөж заавал биелүүдэг, биелүүлгэдэг байдлаар ашиглах, энэ бол нийт ард түмний санаа үг учир илүүдэхгүй байхаа? Бусдын хойно урд энэ тэр гэсэн гоё сайхан үг шан бэлгэнд хууртаж болохгүйг санууштай юм хэт нь тэнд үлдэж хоцорсон ард түмэн чинь  тэр газар ээжийнхээ өгөөж үр шимээр л амьдрах болно гэдгийг хэзээ ч мартаж болохгүй шүү ?



 



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats