Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Нутгийг хүмүүсийн талаарх дурсамж
2014/06/22
Манай нутагт ижил нэртэй хүмүүс их олон байсан бөгөөд тэдгээр хүмүүсийг ялгаж дууддаг, авгайлдаг байсан авгайлгын талаарх дурсамжийг танилцуулж байна.дэлгэрэнгүй
САРТУУЛЫНХАН
2011/05/11

Сартуулынхан өлзий хутаг бүрдсэн билэгт сайн өдөр Сонгино хайрхан уулынхаа өвөрт хуран цуглаад тахилгат Сонгино хайрхан уул, овоондоо арц хүж уугуулан зул өргөн, сан номыг нь билгийн өндөр зэрэгтэй буянт Жажаа ловон, Бямбаа ловон (энэ хоёр хүн л тахидаг байсан, өөр хэн ч тахидаггүй байсан гэнэ) уншаад өргөл мөргөл хийж залбирал хүндлэл үйлдээд, Хангай говийн зааг өргөн ногоон дэнж дээр хошуу даншиг эрийн гурван  наадмаа эхэлж, хүчит бөхчүүдээ барилдуулан цоллож, нас насны хурдан хүлэг морьдоо  уралдуулан, нум сумаа хөвчлөн харвах зэргээр уул ус, тэнгэр газраа баясуулан баярлуулж нааддаг байсан гэнэ билээ. Хурдан морьдынхоо гарааны зурхайг нас насны морины нэрээр нэрлэж байсан юм гэнэ лээ. Одоо ч Соёолонгийн хөх толгой, Их зам гэх мэт нэрээ хадгалсаар байгаа юм.
дэлгэрэнгүй
ЦЭЦЭН САРТУУЛ ХОШУУ
2011/05/11
Анх хошуудын нутгийг хуваахад хонины махны хэсгээр жишсэн юм гэсэн. Тэгэхэд Элжигэн ноён нуруу сээрийг авна гэхэд Сартуул ноён надад цорой өвчүүнүүдийг хайрла. Би гурван бор толгой л авья гэсэн юм гэнэлээ.
дэлгэрэнгүй
Сонирхуулахад
2011/05/10
Мөн олонд алдаршсан сайхан эдийн тухайд: Тулга мээрэнгийн цагаан хөөрөг, Данжаахай жаживын цагаан соруул зэрэг нэрд гарсан эдүүд байсан энэ хөөрөг, гаанс (соруул) хоёрыг бусад  хөөрөг, соруултай зэрэгцүүлж үзэхэд өнгө нь улам цайж  тодроод зэрэгцүүлсэн хөөрөг, соруул зэрэг нь өнгө нь буурах мэт болдог байсан гэсэн. Энэ цагаан соруул Сантмаргаз суманд нэг хүнд байгаа дуулддаг юм, харин хөөрөг нь ач хүү Э.Бөндөрт байсан одоо хаа байгааг дуулаагүй. дэлгэрэнгүй
Нутгийн авьяас билигт хүмүүс
2011/05/10
Сайн үйл, ажил, арга ухаанаараа  олонд аларшсан олон хүмүүс байсны заримаас дурдвал.
дэлгэрэнгүй
Тэр үеийн малчин ардын амьдрал ингэж өрнөдөг байлаа....
2011/01/20
Багад минь манайх Өвгөн уулын хярын Цалуу гэж ус ногоо нь тэгш ой мод, жимс ихтэй зусланд зусаад, намар нь нам доор газар уруу нүүдэг байлаа. Урьд орой нь ачааныхаа сарлаг, шарнуудыг зэллэн уяна. Ороо эрээн шарыг барина гэж бөөн юм болдогсон. Мориноос дутуугүй ороо үхэр байдаг байсан юм. Хашаагүй болохоор амаргүй. Ой модоо хайрлаад хашаа барьдаггүй байсан байх л даа.
дэлгэрэнгүй
30 жил ажилласан ажлын туршилгаас...
2011/01/20
Ленин:”Бүх урлагийн дотроос бидэнд хамгийн чухал нь кино юм”, “Баримтат кино бол нийгэм улс төрийн үзүүлэн таниулах самбар мөн” гэх зэргээр сургасан байдаг. Үнэхээр ч тийм шүү дээ. Дуучин хүн нэг сайхан морины тухай дуулахад бид түүнийг харж аялгууг сонсоно. Тэгвэл кино бол дэлгэцэн дээр ямар хүн, ямар морь унаад, ямар байгаль орчинд ямар байдалтай явж байгааг байгаа байдлаар нь дүр дуутай нь үзүүлж чадна.
дэлгэрэнгүй
Кино механикч ажлын гараа
2011/01/20
1957-1958 оны өвөл хотод гэр бүлээ эмчлүүлж том хүүгээ төрүүлээд хавар буцаж ирэхэд сумаараа нэгдэлжих хөдөлгөөнд хамрагдаад, хэдэн маланд минь хувийн аж ахуйтны нөгөө л өндөр үүргээ ноогдуулсан байлаа. Малынхаа бүх төрлийн үүргийг биелүүлээд 1958 оны намар нь нэгдэлд элсэж төлөвлөгөөт малаа нийгэмчлээд, хариулах хүмүүс нь төрөл төрлөөр нь туугаад явсан юм, үлдсэн хэдэн богоо ахынхаа мал руу нийлүүлээд, хорь гаруй адуутай үлдсэн, ингээд тарвага агнах бригадад орж гэрээ хийгээд байтал намын үүрийн шийдвэр гарч улаан булангийн эрхлэгч болсон юм.
дэлгэрэнгүй
Чойбалсангийн таван жилийн төлөвлөгөө
2011/01/20
1948 оноос Чойбалсангийн таван жилийн төлөвлөгөө гэдэг арга хэмжээ эхэлсэн юм. Энэ хугацаанд чинь 10 толгой мал тутамд нэг мал өсгөх төлөвлөгөө өгөөд мал нь өссөн ч бай буурсан ч бай төлөвлөгөөт малыг бодлож бодоор нь 1-11, 21-35, 50-75, 100-250 түүнээс дээш гэх мэтээр тогтоож нэг малаас авч төлөх олон төрлийн албан үүрэг, албан татварыг малын тоо толгойнд шаталсан байдлаар өсгөн ноогдуулаад, хатуу хугацаатай төлүүлдэг байлаа.
дэлгэрэнгүй
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats