Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Үйлчлүүлэгчдийг татах талаар хийсэн маркетинг, менежментийн арга барилаас
2011/05/12
Завхан аймгийн Сонгино сумын кино механикч М.Чогсомжав 1961 оноос 1990 оны хооронд ажиллахдаа нүүдлийн кино цэгийн үйл ажиллагааг олон түмэнд хүргэх, үүрэг зорилгоо биелүүлэх, төр засгаас тавиж байгаа шаардлагыг бүрэн дүүрэн биелүүлэхийн тулд санаачлан нэвтрүүлж байсан ажил, арга барил нь өнөөдрийн нийгмийн яриж нэврүүлэхийг оролдож байгаа маркетинг, менежментийн онол, арга барилыг тэр үед ашиглаж амжилтад хүрч байсан нь харагдаж байна.дэлгэрэнгүй
Цуутай Сартуул түмний дуутай Сонгино хайрхан уулаа шүтэж яваа буурал (ярилцлага)
2011/05/11
Нэгэн сайхан буурал өвгөний талаар хөрөг таталбар бүтээхээр бийр үзгээ авлаа. Сартуулын хөх өвгөчүүл гэдэг хад хайрцаг шиг чамбай улс даа. Үг яриа, үйл ажил, шүтлэг бишрэл, аливаад ажилсаг нямбай чанар гэдэг бусдаас гойд. Хөргийн эзэн маань Мөнгөний Чогсомжав хэмээх  далан насыг давж ная өөд өгсөж яваа нямбай байрын бууралдуу толгойтой хөгшин байх. Анх би энэ хөгшнийг 2002 оны үед шиг санаж байна, Чингис зочид буудал Зургадугаар Дилов хутагтын дүр Данзанламид хэмээх Америкад төрж өссөн халимаг гаралтай хувилгааныг Монголд ирэхэд нь миний бие шадарлаж байсны хувиар Чогсомжав гуай эхнэр хүүхдүүдийнхээ хамт ирж мөргөөд дурсгалын зургаа татуулаад явж байхдаа миний ээжтэй таарч нутаг нугын улс гэлцэн шуугиж байсныг мартаагүй билээ. дэлгэрэнгүй
Аавын маань цуглуулга бол Сонгино сумын нэгэн үеийн түүх
2011/05/10
              Аав нямбай, цэвэрч, цэмцгэр, байх ёстой зүйлийг байх ёстой газар нь журамтай, цэгцтэй байлгадаг, хэрэггүй зүйлийг тэвчдэггүй, хийж байгаа зүйлээ яавал илүү үр дүнд хүргэх, сайжруулах аргыг эрэлхийлэн тухайн үед хийж байгаа зүйлээ дараа нь дахин давтан  ашиглах боломжийг бодолцоно. Энэ нь одооны “Япон маягийн менежмент 5S, кайзен хийх” гэж ярьж байгаатай дүйж байгаа юм.
              Өөрийн ажилтай холбоотой судалгаа шинжилгээ, бүртгэл тооцоог маш нарийн хөтлөж, түүнээ ашиглан дүнэлт гарган ажил үйлчилгээндээ хүрэх зорилтоо жил, улирал, сараар тавин энэ зорилтод хүрэхэд юу бүтээхээ урьдчилан төлөвлөнө. Тухайлбал: сумын бүх хүний нэрсийн жагсаалтыг дэвтэрт зоож, кино тавьсаны дараа тухайн өдрийн кино үзсэн хүмүүсээ бүртгэж, тэр бүртгэлээсээ сар, улирал, жилээр хэн хичнээн кино  үзсэнийг гарган хамгийн их кино үзсэн, огт үзээгүй гэх мэтчилэн ялгаж, тэргүүний үзэгчийг шагнаж, огт үздэггүй хүмүүст урилга өгөх, сануулах зэргээр ажил зохиодог байсан. Энэ арга хэмжээний үр дүнгээр аймаг, улсад кино үзэгчдийн тоогоор манай сум нэлээд дээгүүр ордог байлаа.дэлгэрэнгүй
“Кино урлагаас салшгүй миний амьдрал” номын талаар
2011/05/10
Чогсомжав гуай мал маллан баян чинээлэг амьдарч байгаад нэгдэлд элсэж, сумандаа захиргааны орлогч дарга, улаан булангийн эрхлэгч байгаад кино механикч болж бүтэн 30 жил энэхүү их урлагт хүчин зүтгэж чамгүй их зүйлийг бүтээж, нарийн тооцоо судалгаатай ажиллажээ.

                                                                                           “Сартуул Заачууд“ овгийн  Зохиолч, яруу найрагч  Цогтын Сайннямбуудэлгэрэнгүй
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats