Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Бид кино механикчид
Морь тэмээ үхрийн нуруу ба тэргэнд
Мотор аппарат хэрэглэлээ ачин нүүж
Монголын өргөн тал нутгийн
Малчин түмэндээ соёлыг түгээсэн
    Кино механикчидаа бид
Айл бүрийн гадаа нь хүрч
Асар майхнаа босгоод
Алдарт түм буман малчиддаа
Анхныхаа киног үзүүлсэн
    Нүүдлийн киноныхон бид
Хангай, Хэнтий, Алтай
Ханхөхийн өндөр уул нуруудаа
Хараа сунгам их тал говио
Халширалгүй даван тойрон нүүсэн
    Кино механикчдаа бид
Хүнгэнэн урсах гол мөрөн
Хөвсгөл, Увс, Буйрын их далайгаа
Хөвөөлж хаяалан нүүсээр
Хүн ардынхаа оюуны санд
Хүндтэй өглөг хүргэж өгсөн
    Нүүдлийн киноныхон бид
Өндөр цавчим хад чулуунуудаа
Өнжин хонон эргэж тойрон нүүсэн
Өргөн их гол мөрөн нуураа
Өдөр шөнөгүй өгсөж уруудаж нүүсэн
    Кино механикчдаа бид
Нүд алдам нүцгэн тал говь
Нүүдэллэн урсаж, атираатан хээтэх элсэн манхан
Нүүгэлтэн найгах их ой шугуйгаа сүйлэн нүүж
Нүүдэлч малчиддаа соёлыг хүргэсэн
    Нүүдлийн киноныхон бид
Суут увидастнуудын билгийн далайгаас ундран
Судар номын хуудсанд мөнхжин дэлгэрээд
Уран бүтээлчдийн ур авъяасаар мэндэлсэн
Урлагийн дээж цогц киногоо
Улс монголын өнцөг булан бүрт хүргэсэн
    Кино механикчдаа бид
Хавар намар өвлийн аль ч улиралд
Халширалгүй нүүдэллэн аялаж
Оторын малчид, хадланч, тариаланчдад
Орчлонгийн хүмүүний соёл дэвшлийг түгээсэн
    Нүүдлийн киноныхон бид
Шинжлэх ухааны ололт
Шинийг санаж сайныг бүтээгчийг
Шингээн агуулсан киногоороо
Шилдэг бүхнийг түгээн дэлгэрүүлсэн
    Кино механикчдаа бид
Төр засгийнхаа шийдвэр зорилтыг
Түм түмэн малчиддаа хүргэж
Түгээн дэлгэрүүлэн зүтгэж
Төлөвлөсөн зорилтоо биелүүлсэн
    Нүүдлийн киноныхон бид
Удам залган малаа дагасан
Урамтай баатарлаг малчин олондоо
Урлагийн охь манлай киногоороо
Урамшуулан үйлчилж баярлуулж явлаа
    Кино механикчдаа бид
Сонгино хайрхан, Өвгөн, Мангина, Шар нуруу
Мөнх, Түлээт, Авдрантай уулуудаа
Даван тойрон нүүсэн билээ би
Айраг, Сант, Цавдан хужир давст нууруудаа
Тариат, Баянгол, Урт зараа, Хутагтаан голуудаа
Гатлан өгсөн уруудаж нүүдэллэсэн билээ
    Монголын кино механкчдаа, бид.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats