Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Сургуульд суралцсан үе
1940 оны зун Сонгино сумд анхны бага сургууль байгуулахад элсч суралцаж байгаад хүнд өвчин дэлгэрч өвчлөөд сургуулиас гарсан юм. Энэ сургууль нь “Дэлгэрлэн” хуучин төвийн худгийн зүүн дэнжид хоёр гэртэй эхэлсэн юм. Нэг гэр нь хүүхдүүдийн байр бөгөөд хичээлийн танхим, нөгөө гэр нь гал тогоо байв. Багш нь Чүлтэм, Бүжидмаа, тогооч нь “махан” Доолио, “өлөн” Доолио хоёр, 40 орчим сурагчидтай анх байгуулагдсан.
Миний бие 1948-49 онд багийн бичиг үсгийн багшаар томилогдон иргэдэд бичиг зааж сургаж байв. Энэ үед зарим хүмүүс малынхаа ажлын завсраар 20-иод км-ийн холоос мориор ирж бичигтэн болохын төлөө зүтгэж байлаа. (сонин байгаа биз). Мөн 1950 онд цэрэгт татагдаж УБ хотод 9-р морьт хорооны бага даргын сургууль суманд суралцаж албаа хааж байгаад, өвчний учир 1951 оны эцсээр халагдсан юм. Ер нь би суралцах азгүй хүн шүү. 1960-61 оны өвөл Завхан аймагт кино механикчийн гурван сарын курс төгссөн юм.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats